Tuesday , November 30 2021

2015 онд хийгдсэн онцлог ажлууд:

DSCN0553 DSCN6136 DSCN0922

Баянцагаан, Хориулт, Баянцагаан цаг уурын өртөөнд AWS310 автомат станцыг шинээр суурилуулж цаг уурын хэмжилт судалгаанд 2015 оны 09 дүгээр сарын 01 өдрөөс оруулсан. Баянхонгор өртөөнд чийг температурын EM50 автомат багажыг 07 дугаар сарын 02-нд шинээр суурилуулан туршилтын хугацаагаар ажиллуулан мэдээг хурааж ХААС-т явуулж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалаар Байгаль орчныг хамгаалах намрын аян зохион байгуулах ажлын хүрээнд Ус цаг уур орчны шинжилгээний албаны Ус орчны шинжилгээний хэлтэсээс “Цэвэр орчин-Эрүүл амьдрал” аянг 9 сарын 20-ны өдрөөс 10 сарын 20-ны хооронд 1 сарын хугацаанд амжилттай зохион байгуулсан.Энэ аяны хүрээнд Баянхонгор сумын орчны болон агаарын бохирдлыг ард иргэдэд сурталчилах чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулсан.

 

Тухай admin

Leave a Reply