Wednesday , December 1 2021

Даргын мэндчилгээ

зураг 1

Монголчууд эрт дээр үеээс эхлэн өөрийн нутаг орны онцлог, эх газрын хатуу ширүүн уур амьсгалд зохицон хэдэн мянган жил нүүдлэн амьдрахдаа байгалийн үзэгдэл юмс, цаг уурын нөхцөл байдлыг гярхай ажиглан, танин мэдэж, тухайн нийгмийн үзэл баримтлал, туршлагадаа тулгуурлан мал ан амьтны зан үйлээр цаг агаарыг урьдчилан таамаглах олон шинж тэмдгийг дэвшүүлж, улам бүр боловсронгуй болгон хойч үедээ өвлүүлэн ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Байгаль, цаг агаарын үр нөлөө улс орны хил хязгаар, нийгэм эдийн засгийн тогтолцооноос үл хамааран үйлчилдэг тул учирч болох эрсдлээс хамгаалах арга хэмжээг дэлхий нийтийн жишигт хүргэх, ус цаг уурын боловсруулан гаргаж буй мэдээ, мэдээллийн үнэн зөв байдал, нарийвчлалыг сайжруулах, мэдээллийг олон нийтэд хүргэх арга зам, хэлбэрийг улам боловсронгуй болгох, ус цаг уур, орчны хяналт шинжилгээний ажлыг зах зээлийн харилцаанд нийцүүлэн зохион байгуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Говь хангайн цэнхэр орон Баянхонгор аймгийн цаг агаарын хувьсал өөрчлөлт , тэнгэр лусын ааш араншинг судлан, түүний ирээдүйн төлөв, хандлагыг урьдчилан таамаглаж, аймаг, сумын засаг захиргааны нэгж, ард иргэдэд тогтмол мэдээлэх буянтай үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн цаг уурчид болон өнөөдөр эрдэм боловсрол, авьяас билгээ дайчилан энэ хариуцлагатай бөгөөд хүндтэй албыг хашиж байгаа та бүхэндээ өөрийн зүгээс болон хонгор нутгийн цаг уурчдынхаа нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэе.

Leave a Reply