Tuesday , November 30 2021

Бидний түүх

БИДНИЙ ТҮҮХ

Улс ардын аж ахуйг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөний дагуу ХАА, тээвэр, холбоо, газар тариалан, барилга байгууламж барих нөр их ажлыг зохион байгуулахад шинжлэх ухааны үндэслэлийг хэрэгжүүлэх зорилгоор Ус цаг уурын өртөө салбаруудыг байгуулахаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөр Баянхонгор аймагт анхны Ус цаг уурын өртөөг шинээр Галуут/анх аймаг байсан/ сумын төвд байгуулж багажуудыг 1956 оны 07 сарын 10-ны өдөр байрлуулжээ. 1961 онд аймаг нүүж Сайд нарын зөвлөлийн харъяа Ус цаг уурын удирдах газрын шийдвэрээр 1962 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Дуурсахын амны адаг гэдэг газар Ус цаг уурын шинжилгээний 3 дугаар зэргийн өртөөг нээж 1962 оны 11 дүгээр сарын 01-ээс эхлэн Ус цаг уурын шинжилгээний 4 хугацааны ажиглалтуудыг хоног тутам хийж байхаар тогтжээ.

Баянхонгор аймагт анхны ус цаг уурын өртөөг 1956 оны 6 сард /Галуут сумын төвд аймаг байсан/ 5 хүний орон тоотой байгуулсан байна. Өртөөний даргаар Архангай аймгаас томилогдон ирсэн Д.Ойдов, ажиглагчаар Ойдов, Цэрэн, Тогтох, С.Рэнцэн нар ажиллаж байжээ. Уг өртөөг Ус цаг уурын шинжилгээний хороонд ажиллаж байсан мэргэжилтэн Каморов, байцаагч Лхагважав нар шинжилгээний талбай багаж төхөөрөмжийг байрлуулсан байна.

Улаанбаатар хотод 1954 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн харъяа Цаг уурын хороо ажиглагч нарыг бэлтгэх 6 сарын курс нээж 1955 онд анхны төгсөлтийг хийжээ. Галуут сумын уугуул С.Рэнцэнг Цаг уурын ажиглагчийн анхны курст явуулж радист ажиглагчаар төгсөж ирээд цэргийн зориулттай Америкийн богино долгионы үүргийн богино долгионы станцыг ажиллуулав.

Ус цаг уурын хорооны дарга Баясах, радио техникч Бадарч нар 1958 оны 01 сараас ажиглалтыг 8 хугацаанд шилжүүлэн ажиллуулж сар, арав хоногийн дундаж мэдээг дамжуулж эхэлжээ.

Leave a Reply